Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Улмаар төсвийн төслийг НИТХ дахь намыг бүлэг, хороодоор хэлэлцүүлэхээр шилжүүлсэн юм.
Тэгвэл НИТХ-ын зарим төлөөлөгч ямарч судалгаагүйгээр олон нийтэд буруу ойлголт төрүүлэх мэдээлэл өгч байгаа нь эрсдэлтэй байна хэмээн өнөөдөр /2022.11.02/ Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө нүүр номоороо дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал, тэрбээр “Хурал дээр зарим төлөөлөгч нар маань багцаатай, судалгаатай яримаар байна. Өчигдөр Б.Эрдэнэсүх төлөөлөгч ямар ч судалгаагүй 56 хүн энэ сард угаартаж амь насаа алдлаа хэмээн ганцаараа эмгэнэл илэрхийлж босч зогсов. Энэ их аюултай буруу мэдээлэл. Бусдад таалагдана гээд худлаа ярьж болохгүй шүү” хэмээв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …