Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэж байна.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар түгжрэлийн эргэн тойрон дахь асуудлаар асуулт тавилаа.
"Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын хувьд Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатартай хэрхэн хамтарч ажиллах вэ? Мөн хотын түгжрэлийн асуудлын гол шалтгаан нь замбараагүй барилга барьсан явдал. Үүнийг хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хаачсан юм бэ?" хэмээн асуусан юм.
Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатарын хот төлөвлөлтийн асуудалд алдаа завхрал гарсныг мэдэж байгаа. Үүнийгээ эмхлэх цэгцлэх асуудал их байна.
УИХ, Засгийн газар, нийслэлийн хамтын ажиллагааны үр дүнд ужгирсан эдгээр асуудлаа шийдэхийг зорьсон. Зөвхөн түгжрэлээс болж миний ажлыг харлуулахгүй ээ.
Нийслэлийн хүн ам жил бүр 30-40 мянгаар механикаар өсөж байна. Чадан ядан явж байгаа төсвөөс тэдгээр шилжин ирэгсэд зулгааж байгаа. Тухайлбал, хашаа татах, гэр өгөх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зардал урган гардаг.
Мөн жилд 80 мянгаар тоологдож байгаа автомашины импортыг зогсоохоос өөр арга байхгүй. Түүнчлэн түгжрэлийн тухай хууль өргөн барих нь чухал байна” гэж ярив.
Мөн төлөөлөгч Б.Өнөбат “Манайхан түгжрэлийг ганцхан нийтийн тээврийн асуудлаар харж байна. Зөвхөн өнөөдөр гэхэд хичээл, сургууль цахимаар ороход замын ачаалал эрс буурч байна. Тийм болохоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тойрогт нь нэмэгдүүлэх ёстой юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн боловсролын газар ажлаа сайн хийж, сургууль цэцэрлэг барихаар төсөвлөсөн мөнгийг нь ажил хэрэг болгох хэрэгтэй. Төлөөлөгчид төсөв тавиулж, батлуулж өгчихөөд, сургууль цэцэрлэг барих газраа хайдаг ажилтай болсон. Тиймээс Нийслэлийн боловсролын газар энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэдэг байр суурийг илэрхийлэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …