Бүжгийн спортын холбооны улсын шүүгч, “Сарны бүжиг клуб” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, “Moondance” хамтлагийн үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч О.Саранхүүд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.
Түүний хувьд бүжгийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 8,000 гаруй хүүхэд, залуучуудад спорт бүжгийн боловсрол олгож, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 30, Бүжгийн спортын мастер 24, дэд мастер 10-ыг төрүүлжээ. Мөн “Сарны цом” бүжгийн спортын тэмцээнийг санаачлан тасралтгүй 10 жил зохион байгуулж, үндэсний өв соёл, дахин давтагдашгүй ондоошил, үнэт зүйлсийг олон улсын тавцанд таниулан сурталчилж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг 11 удаа удирдан дасгалжуулж, Финалын цом болон 5 удаагийн шагналт байранд шалгарсан амжилтуудыг гаргасан юм.
2022 оны бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж, багийн спортын төрөлд олон улсын менежментийг нэвтрүүлэн өндөр амжилт гаргаж, бүжгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …