Өчигдрөөс хойш соёлын хулгай ихээр яригдах болсон. Тэгвэл дуучин МУГЖ поп дива Ж.АЛТАНЦЭЦЭГ Соёлын төв өргөөгөө авъя хэмээн урлагийнхангаа уриалж эхллээ.
МУГЖ дуучин Ж. Алтанцэцэг: Энэ жижиг мэт харагдаж буй боловч чухал шүү.Тэрнээс ч гадна шийдэх асуудлууд зөндөө байна..
ТЭНД сар сараар өөрсдөө тоглолт хурал цуглаан зохион байгуулж түрээсийн биш соёл урлагийн байгууллага болгох саналтай байна..
Соёл урлагийн байгууллагын дарга нараа сайд болох хүмүүсээ дотроосоо сонгодог болбол Бид ч улс төрчдөөс хараат биш жинхэнэ Бодлого дор Урлагаа Уламжлалаа аваад явчихна..Нам жим амь амиа бодож суусаар Яам нь байгуулагдсан ч Соён гэгээрүүлэх юм юу ч үгүй болчлоо…Яг яах гэж Яам байгуулагдсаныг огт ойлгосонгүй явсаар олон жил болчлоо.Томилогдсон дарга нар нь улс төрчид дарга нартаа таалагдах гэж аргаа бардаг хүмүүс л харагддаг. Сүүлдээ ч цагаандаа гарсан.бүгд мэддэг шүү дээ..хэлж чаддаггүй болохоос..
Баахан л хурал хуй зарлаад байдаг тэр дотор уран бүтээлчид хүмүүсийн төлөөлөл хир оролцдог юм бол..маш бага оролцоотой бас үр дүн муутай.. Улсын харьяалалтай байгууллага л оролцсон харагддаг.
Утга нь алдагдаад байна урлаг соёлынхоон!!!!Эмгэнэлтэй байна ш дээ.. нөхцөл байдал..Урлагийн хүмүүс нь өөрсдөө ч гэсэн гялалзсан гялтганасан үнэ цэнэтэй байж хаа хамаагүй газар лайв хийхгүй дур дураараа аашлахгүй архи дарснаас Ёс бус зүйлээс хол байж Ёс зүйн хороотой болж бусдын Олз болохгүй Ард Олондоо Жинхэнэ соён гэгээрүүлэгч ЖИНХЭНЭ УРЛАГИЙН ХҮМҮҮС шиг байж цензур тогтоон дүрэм журмаа батлан ТҮҮЧЭЭЛЖ АЛХАЯ..
УРИАЛЖ БАЙНА..
Мэргэжлийн боловсон хүчин боловсрол мэдлэгтэй хүн сонголоо гэж харсаар Хий хуралдсан Үр дүнгүй засаглал дор өдөр хоногоо өнгөрөөж буй Урлагийнхан болчлоо..Байр ч үгүй дарга ч үгүй нэр хүнд ч үгүй соёл урлагийнхан болчлоо..Ийм ч байгаагүй шүү..
Мөнгөний араас хөөцөлдөж яваа хүмүүсээс шал өөр мэргэжилтэй жинхэнэ ард олны дотор явах учиртай хүмүүс шүү дээ бид.
Гэтэл бүгд бөгс долоогч нэртэй байр савгүй баахан хандив тоглолт хийсэн хөөрхийлөлтэй хүмүүс болчлоо..
Өөрсдөөсөө эхлээд өөрчлөлт хийцгээе..
Дэлхийн бүх оронд Арт бол артаараа л байдаг..Гэтэл манайх эсрэгээр эмгэнэлтэй болчлоо..Байх ёстой газраа байх ёстой байрандаа очиж Эзэн болох цаг иржээ..Төсөв хөрөнгийг хэдхэн хүн аваад үрдэг байдлыг зогсооё..
Бичиг цаасаар арга хэмжээгээр гадаадад аялдаг дарга нараар хөгждөг бол хөгжихөөр л боллоо.
Гэтэл байр сав ч үгүй сүүлдээ нэг ТВ-н хараат улс яам болчихсон юм уу хаашаа ч юм..тийм л болж байх шиг байна..Уран бүтээлчид дуугарах л хэрэгтэй байна… хэмээж шүгэл үлээв.
More from One VS One
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДАХЬ МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНД МЭДЭГДЭХҮЙЦ ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. …
С.СҮХБОЛД: МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БИЙ БОЛГОХОД БЭЛЭН БОЛСОН
Өнөөдрийн ярилцлагын зочноор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал Сүхээгийн Сүхболдыг урьж оролцуулж байна. Юуны өмнө …
Г.ГАНБИЛЭГ: “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д УЛС ОРЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨЛ ДЭЭР БОСГОХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН БАЙНА ЛЭЭ
ШУТИС, ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор(Ph.D) Г.Ганбилэгтэй уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд гарч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын …