Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинжүүд илэрч, эмнэлэгт хандсан талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 19:25 цагийн үед Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны таван хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ дагуу шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн В1 давхрын танхимд хичээллэж байх үед нэг сурагч таталт өгсөн, дөрвөн сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.
Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гаргажээ.
Уг үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Асуудлаар мөрөөр бид Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагтай холбогдоход “Ажлын хэсэг хуралдаад нөхцөл байдалтай танилцсан. Дэлгэрэнгүй мэдээллийг эмнэлгээс авна уу” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …