УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байгаа олон ажил байгаа ч эргээд нөгөө компаниа хамгаалж, үйл ажиллагааг нь дэмждэг зүйл байдаггүй. Хувийн компаниуд энэ хуулиар өөрсдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад хэрхэн дэмжлэг үзүүлэх эсэхийг л анхаарна.
Хуулиар орон нутагт Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бололцоо, боломжийг хэр нээж өгсөн бэ. Хууль батлагдсанаар эхний ээлжинд хэрэгжих боломжтой ямар төслүүд байгаа вэ. Энэ хуулийг олон хөрөнгө оруулагчид харж байгаа шүү. Тиймээс тогтвортой байх, тухайн байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжихэд анхаарах хэрэгтэй.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэг, баталгааг хуулийн төслийн 5 дугаар бүлэг бүхэлдээ зохицуулсан байж байгаа.
Түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдлийн удирдлага, түншлэлийн баталгаа, чиг үүргийг маш сайн зааж өгсөн. Төр, хувийн хэвшлийн үүрэг, төрийн төсөв санхүү, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг яаж хамгаалах зэргийг ойлгомжтой зохицуулж оруулж тусгасан.
Орон нутгийн эрхийг УИХ-ын ажлын хэсэг дээр ярилцаж, нээсэн. Аль нэг аймгийн тухайн жилийн төсвийн 10/1-тэй тэнцэхүйц хэмжээнд түншлэлээр төслүүд хэрэгжүүлэх боломжтой.
Хууль батлагдаад хамгийн түрүүнд хэрэгжүүлж болох хэд хэдэн төсөл бий. Тухайлбал, “Хөх морьт” төсөл. Говийн бүсүүд рүү усан хангамжийг нийлүүлэх, хот суурин байгуулах, экологийн их сайн төсөл байгаа. Уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг усаар хангах бүрэн ТЭЗҮ судалгаа нь хийгдсэн урт хугацааны төсөл. Эдийн засгийн хувьд үр ашгийг нь сайн тооцоолж байгаад ашигтай гэж үзвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Түүнчлэн хурдын зам, боомтын бүтээн байгуулалт, нийтийн тээвэр, хогны менежментийн төслүүдийг мөн нэрлэж болно.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …