Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан хууль тогтоох дээд байгууллага, нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллага болон нийслэлийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэр бүхий хүмүүсийг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар өнөөдөр гардуулан өгсөн юм.
Хангарди одонгоор:
- УИХ-ын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч асан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зөвлөх Р.Раш
- Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч асан, “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Идэрмаа
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга асан О.Тунгалаг
- “Этүгэн” Их сургуулийн ректор Б.Батсэрээдэнэ нарыг тус тус шагнав.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …