"Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас "Англи, Австрали улсуудын нотолгоонд суурилсан унагаах ухаан” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, электрон тамхины талаарх судалгааг танилцууллаа.
Монгол Улсад тамхи хэрэглэгч 750,000 гаруй хэрэглэгч буй бөгөөд 15-64 насны нийт иргэдийн 24-26% нь өдөр тутамд янжуур тамхийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүний улмаас жил ирэх бүр тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралт ихсэж байна. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсад жилд 5,000 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байгаа нь цөөн хүн амтай манай улсын хувьд нэг хүн ногдох тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна.
Англид чинээлэг бүлгийн иргэдийн тамхидалтын хувь харьцангуй бага байдаг
36 жилийн турш Английн парламентын гишүүнээр ажиллаж байсан, тамхины сурталчилгааг хориглох, олон нийтийн газар тамхи татуулахгүй байх хуулийг санаачлан батлуулсан Кевин Бэррон: “Миний хувьд парламентын танхимын гишүүнээр 1983 онд анх сонгогдож, 30 гаруй жил ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэртээ гарсан.
Хуулийн гарахын өмнө бол Их Британид тамхидалт их байсан. Одоогийн байдлаар тамхи татдаг хүний тоо зургаан сая бий. Жилд 74 мянган хүн тамхидалтаас болж эрт нас барж байгаа гэх тоо байна. Английн үндэсний эрүүл мэндийн агентлагийн гаргасан судалгаанаас дүгнэлтээс харвал жилд хагас сая хүн эмнэлэгт тамхитай холбоотой өвчлөлөөр үзүүлж, хэвтдэг. Англид татвар төлөгчид тамхичдыг эмчлэх зардалд жилд 2.5 тэрбум фунтын зардал гаргадаг. Английн хүн амын тамхи татдаг хүний тоог 15 хувь байхаар бууруулсан боловч зарим бүсийн 28, 29 хувь нь тамхи татдаг хэвээр байгаа.Энэ хүмүүсийн ихэнх нь нийгмийн эмзэг бүлгийнхэн. Харин чинээлэг бүлгийн иргэдийн тамхидалтын түвшин 6-7 хувь байна" гэв.
“Австралид электрон тамхи нь янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй шийдэл болж танигдсан”
Тамхины эсрэг эмчилгээний мэргэжилтэн, Австрали улсын Тамхины хор хөнөөлийг бууруулах нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, эмч Колин Мендельсон “Тамхитай 40 жил тэмцэн ажиллаж байна. Олон өвчтөн тамхидалттай холбоотойгоор нас барахыг харсан. Ихэнх тамхи татдаг хүн тамхинаасаа гарах хүсэлтэй байдаг. Янжуур тамхи бол хамгийн хор хөнөөлтэй бүтээгдэхүүний нэг. Янжуур тамхи татдаг гурван хүний хоёр нь эрт нас бардаг гэх судалгаа бий. Монгол Улсын хувьд тамхинаас гарах бүх бүтээгдэхүүн, боломжийг судалж үзэх хэрэгтэй.
Янжуурт тамхи нь 4,000 гаруй химийн хорт бодис агуулдаг. Янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс арай аюул багатай бүтээгдэхүүнээр солих замаар гарах боломжтой. Үүнд vape буюу электрон тамхи, никотин бохь, бусад никотин бүтээгдэхүүнүүд хамаарна. Австралид vape буюу электрон тамхи нь янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй шийдэл болж танигдсан. Янжуур тамхинаас арай аюул багатай сонголт гэсэн үг. Гэхдээ электрон тамхины зохицуулалттай байх нь чухал" гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …