ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн хохирсон талаарх хэргүүдийг олон нийтэд мэдээлсэн юм. Энэ үеэр тухайн компаниудын эрх ашгийг зөрчсөн манай улсын иргэд, хэргийн явц зэргийн талаар ноцтой хэд хэдэн баримтыг дэлгэлээ. Улмаар ажлын хэсгээс гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой хаагдсан болон хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээлгэхээр прокурорын байгууллагад хандаж байгаа аж. Харин үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчиж, дээрэмдсэн хэргүүдийн талаар мэдээллийг ил болгоно хэмээн салбарын сайд онцлов.
Гадны хөрөнгө оруулагчдыг хохироосон ноцтой хэрэг ил гарч байгаа энэ үед Ховд аймгийн Алтай сумын нутагт гянт болд олборлох хууль бус ажиллагаа ил болоод байна.Энэхүү хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2019 оноос хойш хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа ч тодорхой шийдэлд хүрэхгүй өдийг хүрчээ. Учир нь буруутай этгээдийн ял завших нөхцлийг прокурор, цагдаагийн байгууллагын нэр бүхий байгууллагын ажилтнууд хангасаар өдий хүргэсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн компанийг үүсгэн байгуулагч нарыг залилсан этгээдийн өмгөөлөгч Б.Мянган нь / өмнө нь Ховд аймгийн ерөнхий прокурораар ажиллаж байсан/ өөрийн найз УЕПГ-т хэлтсийн дарга ажилтай Э гэгчтэй үгсэн хуйвалдаж, БГД-ийн ерөнхий прокурор Г-ээр дамжуулан хяналтын прокурор Б-ээр хэргийг хянуулахдаа удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, дээд шатны байгууллагаас хэргийг шалгахыг үүрэг болгоход шалгах нэрийдлээр санаатайгаар 3 жил гаруй дарсан байдаг.
Залилагч Б.Мөнхтөр нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн өмгөөлөгч Б.Мянган болон прокурор Э нартай БНСУ, БНХАУ-д удаа хамт аялж, зугаалж байсан байна. Энэ тухай баримт, мэдээллийг эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Neguun.mn
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …