Мал хилээр гаргаж эхэллээ гэдэг мэдээлэл гарч эхэлмэгц малчид нь баярлаж, харин зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Гэтэл нөгөө талдаа улс орны эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, малчдын нөхцөл байдал, өвөлжилт хүндэрнэ гээд олон асуудал ар араасаа хөвөрнө. Яаж ч бодсон малчдын мах экспортлогдож, мал хилээр гарч эхэлнэ гэдэг эдийн засгийн эргэлт сайжирч, малчин өрхийн амьжиргаа дээшлэх нь тодорхой байхад шүүмж илүүц биз гэж санагдах.
Адаглаад манай улсын мал хонин толгойд шилжүүлбэл 120 орчим саяд хүрч бэлчээрийн даац ихээхэн хэтэрсэн байдаг. Бүр тодруулбал, Монгол Улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн талаар Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс албан ёсоор мэдээлсэн.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын нийт экспортлосон махны нийт дүнг авч үзэхэд, хонь, ямааны мах 24 хувь, адууны мах 76 хувийг эзэлж байна. Энэ байдал нь бог малын бүтцэд бараг нөлөөлөхгүй, харин адуун сүргийн бүтцэд сөргөөр нөлөөлөхүйц байгаа аж. Тэгэхээр нөхөн үржих бог мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай юм.
2021 онд аймгууд нийт малынхаа 10-32 хувь буюу 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. Гэтэл энэ оны хавар 24 сая төл хүлээн авсан боловч 7.3 сая толгой мал бэлчээрийн даацын хэтрэлд нөлөөлж байгаа юм. Энэ нь нөхөн үржиж буй малын тоогоор эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэдгийг харуулж байна.
Тэгвэл хүмүүсийн эргэлзээнд хариулт өгөх үүднээс маш сонирхолтой статистик баримтыг дор хавсаргаж байна.
Мал махыг экспортлосноор Монгол Улсад үлдэх өртөгийн харьцуулалтыг авч үзвэл,
-Бог мал хөлөөр нь 1 сая экспортлоход 383 тэрбум 196 сая төгрөгийг өртөг
-Бог мал 1 сая дулааны аргаар боловсруулан экспортлоход 222 тэрбум 488 төгрөгийн өртөг бий болж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …