Баянзүрх дүүргийн удирдлагууд иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг хүлээн авах үүднээс тогтмол уулзалт, зөвлөлдөх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Энэ удаагийн уулзалт оролцсон иргэдийн 80 гаруй хувь нь газрын маргаантай холбоотой асуудлаар хандсан байна. Тиймээс газар зохион байгуулалтын удирдах албан тушаалтнууд болон газар зохион байгуулагч нарыг уулзалтад оролцуулж зарим иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Мөн иргэдийн уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга И.Баттөгс болон холбогдох алба, хэлтсийн дарга нар оролцсон байна.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б.Аюушийн тухайд “10 дугаар байранд хийгдэж буй дулаалга, гадна фасадны ажлыг дуусгахыг хүсэж байна. Бүх орцонд дулаалга, гадна фасадны ажил хийх ёстой байсан. Гэвч бараа материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ажил бүрэн дуусаагүй. Тиймээс дулаалга, фасадны ажлыг яаравчлуулж өгнө үү” гэв.
Баянзүрх дүүргийн 11 хорооны иргэн С.Цэгмид “ 20 орчим жил мал маллаж, буянт сүргийнхээ ашиг шимийг хүртэж явна. Үүний хажуугаар сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Мөн тусгай хэрэгцээт хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эцэг эх асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүднээс үүднээс үйл ажиллагаа явуулдаг. Дэмжиж ажиллахыг хүсье” гэжээ.
Түүнчлэн “Ихэр төөнүүрхэн” НҮТББ-ын тэргүүн Н.Батдэлгэр болон бусад энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ хүмүүсийн саналыг хүлээж авав.
Үүнээс гадна “алслагдмал хороодыг төвлөрсөн шугамд холбох, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо “Kaidu mall” худалдаа үйлчилгээний төвийн урд талын шороон замтай холбоотой олон асуудал гарч байгаа учраас хатуу хучилттай авто зам хийх, Офицеруудын ордны тойргийн авто замын түгжрэлийг бууруулах” талаар уулзалтад оролцсон зарим иргэд саналаа илэрхийлсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …