Иргэдэд тамхинаас гарахад нь туслах зорилгоор цахилгаан тамхины үнэгүй хэрэглээний эрх өгөхөд нэг сарын дотор 100 гаруй хүн янжуур тамхинаас татгалзжээ. Уг судалгаанд Английн Норфолк дахь Грейт Ярмут хотын тамхи татдаг иргэдийг хамруулсан бөгөөд тэд өмнө нь тамхинаас гарах оролдлого хийж байсан хэдий ч огт гарч чадаагүй байна. Судалгааны үр дүнд 5 хүн тутмын 2 нь тамхинаас бүрэн татгалзжээ.
Судалгааг Зүүн Английн Их сургууль удирдан явуулсан бөгөөд Цахилгаан тамхийг үнэ төлбөргүй хэрэглэх эрх авсан 340 хүнээс 143 нь буюу 42% нь дөрвөн долоо хоногийн дотор тамхинаас бүрэн татгалзжээ. Туршилтыг амжилттай болсны дараагаар Норфолк мужийн захиргаа муж даяар цахилгаан тамхийг туршиж үзэх үнэгүй эрхийн бичиг тараасан байна.
Ярмут хортын захиргаанаас цахилгаан тамхийг янжуур тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга хэмээн үзсэн бөгөөд үүний дараагаар иргэдэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үүднээс туршилтын хэрэглээг цааш үргэлжлүүлэх болсон байна. Мөн энэхүү аргыг улс даяар хэрэгжүүлснээр олон хүн тамхинаас бүр мөсөн татгалзаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Мөн Зүүн Английн Их сургуулийн Норвичийн Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Кейтлин Нотли бусад аргуудтай харьцуулахад цахилгаан тамхи хэрэглэн янжуур тамхинаас татгалзах нь хамгийн үр дүнтэй арга хэмээжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …