Улс орнуудын өөрсдийн үндэстний дархлаагаа хамгаалах, таниулах, өвлүүлэх үйл хэрэгт "ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТ" чухал ач холбогдолтой байдаг бөгөөд соёл уламжлал болон газар нутаг гээд олон төрөл aнгиллаар энэхүү жагсаалтанд улс бүр өөрийн үнэт өвөө албажуулан бүртгүүлдэг билээ.
Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад одоогоор бүртгүүлэхээр төлөвлөсөн Монгол улсаас нийт 12 газар байна. Үүнд:
Соёлын ангиллаар:
1. Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар
2. Хөдөө арал дахь археологийн дурсгал, түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар
3. Балдан Бэрээвэн хийд, түүнтэй холбогдох тахилгат газар нутаг
4. Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор
5. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор
6. Монголын говь дахь хадны зургийн цогцолбор
7. Тахилгат Биндэр уул, түүнтэй холбогдох соёлын дурсгалт газар
8. Монголын тахилгат уулс
Байгалийн ангиллаар:
9. Монголын говь дахь Цэрдийн галавын үлэг гүрвэлийн өлгий нутаг
10. Монголын Их говийн цөл нутаг
11. Дорнод Монголын тал нутаг.
Хосолмол ангиллаар:
12. Монгол Алтайн өндөр уулс
Соёлын биет бус өв, газар нутаг, ёс уламжлалыг агуулсан бүхий л хэсэгт хадгалалт, хамгаалалтын бодлогын олон талт ажлуудыг олон улсын болоод дотоодын мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …