Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг сонсох үүднээс нийслэлийн есөн дүүрэгт ажиллахаар болсон. Энэхүү уулзалт Баянзүрх дүүргээс эхэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын гишүүд, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд болон иргэд оролцлоо.
Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлсэн бөгөөд цаашид Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, өрийн дарамтыг бууруулах жил байх болно гэдгийг онцлоод Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан гол зорилтуудыг иргэдэд танилцууллаа.
Үүний дараа Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудлын талаар иргэд өөрсдийн саналаа хэлсэн. Тухайлбал гэр хорооллын бүсэд авто зам, гэрэлтүүлэг, камержуулалт шинээр тавих, жишиг эмнэлэг байгуулах, хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой спортын төв бий болгох талаар санал хүсэлтээ хэлсэн юм. Мөн зарим иргэдээс бичгээр болон цахимаар санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт хийсэн уулзалтыг дүгнэж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн ажлын хэсэг гаргаж, иргэдээс өгч буй цаасан дээрх санал хүсэлтийг бодит ажил болгоход анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд санхүүжилтийн улмаас гацсан 31 объект бий. Эдгээр ажлыг үргэлжлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана. Мөн Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэхэд ерөнхий сайдын багцаас тодорхой санхүүжилт гаргана гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …