Үндэсний бичиг соёл, номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор 32 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх өдрийг албан ёсоор хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байна. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр нар оролцлоо.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа хэл, бичиг соёл, түүх, уран зохиол, судалгааны томоохон бүтээл, туурвилууд , бичиг соёлын үнэт өвөө бид ном, судар болгон баримтаглаж, шүтэн дээдэлж ирсэн ард түмэн.
Соёл уламжлалын энэхүү улбаа хэзээд үл тасрахын баталгаа бол энэхүү “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээ юм.
Нэр нь даруухан боловч Монголчууд бидний оршин байхын дархлаа, түүх, соёлын кодыг хадгалан авч үлдэж байгаа өндөр ач холбогдолтой энэхүү арга хэмжээ жилээс жилд өргөжиж байгаад хувь хүнийхээ зүгээс болон Нийслэлчүүдийнхээ өмнөөс “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-арга хэмжээний зохион байгуулагчид, эрдэмтэн мэргэд, зохиолч, зохиогч, судлаачид, уншигчиддаа талархал илэрхийлье" хэмээн байр сууриа илэрхийлэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …