Төсвийн болоод мөнгөний бодлого нь өөрөө Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөдөг гол хүчин зүйлүүд. Харамсалтай нь энэ хоёр бодлого хаа хаанаа алдагдаж өнөөдөр төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна. Төв банк буюу Монгол банкнаас мөнгөний бодлогын талаар зохистой арга хэмжээг авч чадалгүй цаг алдсанаас болж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн гэхэд хэлсдэхгүй. Үүнийг мэргэжилтнүүд хийгээд эдийн засагчид ч дуу нэгтэй хэлэх биз.
Өдгөө мөнгөний бодлогын хүүг нэг хувиар өсгөөд ч нэмэргүй болсон гэх Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын “бухимдал” ч үнэний ортой. Уг нь өнгөрсөн оны төсвийг хэлэлцэж байх үед Монгол банкинд мөнгөний хүүгээ өсгөх шаардлагатай гэдэг саналыг тавьсан ч, харамсалтай нь тус банк хүлээж аваагүй гэх. Тэгэхээр ам.долларын өсөлтөд Монгол банк шууд буруутай болж таараад байгаа юм. Үүнээс болж саарал ордонд хэд хэдэн хэрүүл алим шидэлцэж, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардаж байлаа.
Тэгвэл Шинэ Засгийн газрын сайд нарын нэгдүгээр хүн болох Ч.Хүрэлбаатар намрын чуулган эхэлмэгц Б.Лхагвасүрэнг огцруулах санал оруулж байгаа сурагтай.
Дээрх шалтгаануудаас гадна “Чингис хаан” банкны асуудал түүнийг албан тушаалаас нь буулгах шалтгаан болж байгаа аж. Учир нь дампуурсан банкнуудын сүүлийг мушгих магадлалтай “Чингис хаан” банкинд мөнгөө байршуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсаад байгаа.
Тэгэхээр харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгийг нь гаргаж өгч чадахгүйд хүрэх хүртэл нь тэр банкны доголдолтой үйл ажиллагааг харсаар ирсэн Б.Лхагвасүрэг буруутгах нь ч зөв биз. Эцэстээ “Чингис хаан” банкны үйл ажиллагаанд Монголбанкны зүгээс хянан шалгагч томилсон ч мөн л үр дүнд хүрээгүй талаар учир мэдэх хүмүүс онцолж байна.
Түүнчлэн, Хөгжлийн банкны асуудал гэж айхавтар зүйл байна. Б.Лхагвасүрэнгийн хүү, Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин Хөгжлийн банкны мөнгийг дампуурах эрсдэл бүхий арилжааны банканд удаа дараа байршуулахад гар бие оролцсон гэж мөн л донгодуулсаар өдийг хүрлээ. Энэ мэт асуудлуудаас болж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд УИХ-аас хариуцлага тооцохоор болж, ирэх намрын чуулганаар огцруулахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …