Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт Наран трейд компани барилга барихаар төлөвлөсөн, үүнийг нь оршин суугчид эсэргүүцэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байгаа. Тэгвэл одоо хүртэл барилгын компани, оршин суугчид хоорондын зөрчил даамжирч, шийдэгдсэн зүйлгүй байсаар байна.
Зургаадугаар хорооны 21 дүгээр байрны найман орцны 288 айлын эрх ашиг хөндөгдсөн эл асуудалд иргэд бухимдаж “цэцэрлэг, сургуулийн нэрийдлээр орон сууц барих гэж байна” хэмээж байв.
Нийтийн эзэмшлийн талбай чухам яагаад хувийн компанийн эзэмшилд очсон талаар сөхвөл их сонирхолтой баримт ажиглагдана. Тодруулбал, 1990-ээд онд Зөвлөлтийн барилгачид барьсан хоёр давхар обьект бүхий цэцэрлэгийн зориулалттай барилга байдаг аж. Үүнийг нь өмч хувьчлалаар “Наран трейд”-ийн С.Болдхэт гартаа оруулсан нь өдгөө ийн дур зоргоороо авирлах нөхцлийг бүрдүүлээд өгчихөж.
Өнөөх Зөвлөлтийнхний барьж үлдээсэн цэцэрлэг хувийн компанийн мэдэлд очсон гэдэг утгаараа үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу ажиллахгүй нь тодорхой. Ийн бараг 30 гаруй жилийн дараа гэнэт л сургууль, цэцэрлэг барина гэдэг зүйл яриад оршин суугчдын амгалан тайван байдлыг эвдээд ирэхээр асуудал дэгдэх нь ойлгомжтой шүү дээ.
Хэдийгээр хувийн компани өөрсдийн өмчөө хэрхэх нь түмэнд хамаагүй байж болох ч энд нийтийн эрх ашиг, нийтийн эзэмшлийн зам талбай гэдэг зүйлийг орхигдуулж болохгүй.
Зургаадугаар хороо улсын цэцэрлэггүй. Хүүхдүүд тоглох ч газар олдоггүй. Ийм байхад орц гарц, автомашины зогсоол яриад ч хэрэггүй биз.
Оршин суугчдын нөхцөл байдал ийм байдалтай байхад хувийн компани өндөр гэгч нь орон сууц бариад эхэлвэл яах ёстой вэ. Холбогдох албаныхан иргэд, оршин суугчдын эрх ашгийг зөрчихгүй талаас нь тухайн компантай ойлголцож, эл асуудлыг анхааралдаа авах нь зүйн хэрэг биз ээ. 1990-ээд онд хууль бусаар улсын цэцэрлэгийн байрыг хувьдаа авсан, зориулалтаар нь ашиглаагүй гэж ярих иргэдийн мэдээллийн мөрөөр шалгаад үзэх ч буруудахгүй байх.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …