Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, "Илтгэх индрийн ирээдүй" ТББ нар хамтран "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд 100 залууг сургагч багшийн хөтөлбөрт өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн хамруулсан.
Хөтөлбөрт хамрагдсан залуучууд илтгэх урлаг, хувь хүний хөгжил, зөв төлөвлөлт, өөрийгөө зөв илэрхийлэх, баг хамт олноор ажиллах чадвар гэх мэт олон ур чадварыг эзэмшжээ. Энэ хүрээнд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж өөрсдийн 6 сарын турш эзэмшсэн ур чадвараа бусдад хүргэж, сургалтынхаа үр дүнг тайлагналаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ "Анх уг хөтөлбөрт хамрагдсан залуучуудтай уулзаж байснаас өнөөдрийн нөхцөл байдал тэс өөр байна.
Та бүхэн өөрийгөө илэрхийлэхээс эхлээд биеэ авч явах, бусадтайгаа ойлголцох, харилцах, багаар ажиллах гээд маш олон төрлөөр ахиц дэвшил гаргаж чаджээ.
Хөтөлбөр хэдийгээр дуусч байгаа ч та бүхэнтэйгээ хамтарч "Mini Academy" байгуулж дүүргийн хороо бүрийн хүүхэд залуучууд, иргэдэд шаардлагатай сургалт, арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй байна" гэсэн юм.
Ташрамд, "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй сургагч багш хөтөлбөр энэ оны 10 дугаар сард дуусах аж.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …