Баянзүрх дүүргийн Соёлын ордонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ ажиллаж эхэллээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг Баянзүрх дүүргийн Соёлын ордон буюу Жанжин клубт үзүүлж эхэллээ. Баянзүрх дүүргийн зүүн талын хороод болох 8,10,11,12,20,23,28,35,37,38,39 дүгээр хорооны иргэд дээрх салбараар үйлчлүүлэх боломжтой. Иргэн, эд хөрөнгө, гадаад паспорт зэрэг улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Гэрэгэ Киоск төхөөрөмжийг ажиллуулж байгаа учраас иргэд банк орох шаардлагагүй, нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой юм.
Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж буй гурав дахь салбар болж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн төр захиргааны хоёрдугаар байранд мөн ажиллаж байна. иргэдийн цаг, мөнгийг хэмнэх үүднээс дараагийн салбарыг Дарь-Эх орчимд бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр иргэд заавал, дүүрэг орох шаардлагагүй, өөрт ойр байрлах салбараас үйлчилгээ авах юм. Дээрх цэгүүд ажиллаж эхэлснээр Баянзүрх дүүрэгт үүсэж буй ачаалал ч тодорхой хувиар буурч байгаа аж.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …