Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/53 дугаар захирамжийн дагуу "Ээлтэй ирээдүй" аян тус дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж байна. Энэ хүрээнд холбогдох хяналт, шалгалтын ажлууд явагдах юм.
Тодруулбал, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчныг хангах үүднээс бүх түвшний сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын орчинд хяналт, шалгалт хийж байгаа аж. Улмаар гарсан зөрчил дутагдлыг арилгуулах тал дээр тухайн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Аяны нээлтийн үеэр “Ээлтэй ирээдүйг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал. “Ээлтэй ирээдүй” аянаар дамжуулж хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна” хэмээн СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар онцолж байлаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …