Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, 100 сая мод тарьж ургуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Ногоон хөгжил төсөл хэрэгжүүлж, дэргэдээ Ойн генетикийн нөөцийн төв байгуулсан. Ногоон хөгжил төсөл нь мод үржүүлэг, хөрс боловсруулалт, нөхөн сэргээлт зэрэг ойн иж бүрэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ энэ чиглэлийн мэргэжлийн ажилчин, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч байна. Төслийн нэгжийн санаачилгаар мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх сургалтыг “Цэцгийн гайхамшиг” төвтэй хамтран эхлүүллээ. Сургалтад эхний ээлжинд ШШГЕГ-ын ажилтан, хүмүүжигч нарыг хамруулан, ойн мэргэжлийн чиглэлээр ойлголт, мэдлэг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсанаар ой хамгаалах, нөхөн сэргээх, модлог ургамлыг үржүүлэх, арчлах, үр мөчир бэлтгэх, тарих, хөрс боловсруулах, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах арга барилд суралцаж, мэргэжлийн сертификаттай болох юм.
Ойжуулагч, цэцэрлэгчдийн мэргэжил олгох сургалтыг Хөдөө аж ахуйн Зөвлөх багш Н.Дарьсүрэн болон Ногоон хөгжил төслийн нэгжийн мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн, хөрс хариуцсан ойн инженер Г.Чинзориг, Р.Энхболд, С.Идэр, ландшафт инженер Б.Тулга нар “Ойжуулалт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн арга технологи” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвөөс мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалт, дадлагыг үе шаттай тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөж буйг тус төвийн ажилтан Э.Янжиндулам онцоллоо.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …