Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Энэ үеэр
Сангийн сайд Б.Жавхлан " Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоол буюу "Эрдэнэт Үйлдвэр" ХХК, "Монголросцветмет” ХХК-ын 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах, хэлэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулах тогтоол, 2018 оны ҮХЦ-ийн дүгнэлт зэргийн биелэлтийг хангах дараагийн Засгийн газрын шийдвэр гарлаа.
Эхний шийдвэр 2022 оны зургаадугаар сард гарч 166 тэрбум төгрөгийг харилцан суутгал хийхээр шийдвэрлэсэн.
Энэ удаагийн шийдвэрээр Монголбанкны Худалдаа Хөгжлийн банкнаас авах авлага буюу ХХБ-наас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийг суутгаж авснаар нийт 580 гаруй тэрбум төгрөгний харилцан суутгал хийхээр боллоо.
Ингэснээр Эрдэнэт Үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын өмч болгох томоохон алхам болж байна" гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …