Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэлдээ " 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай” 160 дугаар тогтоолыг батлуулсан. Засгийн газрын 2022 оны 160 дугаар тогтоолоор 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкнуудаас аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зээл олгуулах ажлыг Сангийн яам болон Монголбанк, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор дээр дурдсан 161 дүгээр тогтоолд заасан хугацааг сунгаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж өөрчилсөн.
Дээр дурдсан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох ажлуудыг зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнэ сүүлийн саруудад нэмэгдээгүй, тогтвортой байна" гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …