Монголын Ардчилсан намын "эрлэг" болоод байгаа С. Эрдэнийн сүүлчийн дайралт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бололтой.
Тэрээр Ардчиллын задрал ороогүй ганц байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоо задлахаар улайрч эхлэв.
Тодруулбал, энэ сарын 22-нд буюу ирэх Даваа гаригт Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооны хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулах гэж буй аж. Ингэж яарч, сандарч хуралдуулах гэж байгаагийн цаад учрыг лавлаваас "нэг мөсөн гүйцээх захиалга" -аа гүйцэтгэхээр шулуудсан гэх.
Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар "Ардчилсан намын задралд голч чигээ баримтлан, үйлс зорилгоосоо хазайлгүй ганц байгууллага байсаар ирсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог ийнхүү задлах нь Монголын Ардчилсан намын хувьд болон ардчиллыг дэмжигч олон мянган дэмжигчдийн хувьд харамсалтай мэдээ болж байна" хэмээв.
Мөн энэ талаар мянга мянган дэмжигч гишүүд нь нийслэл болон орон нутгаас эсэргүүцлээ илэрхийлээд эхэлжээ.
Өдгөө эл холбооны Ерөнхийлөгчөөр УИХ -ын дэд дарга С. Одонтуяа ажиллаж байгаа. Түүний хувьд зарчимтай, элдэв задрал, маргаанд голч байр суурьнаас ханддаг нь өдийг хүртэл холбооны бат бэх харилцаанд эерэг нөлөөлөл үзүүлсэн биз. Харамсалтай нь энэ удаад С.Эрдэнээр чигээ заалгах нь.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …