Зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан "Эрхэт капитал" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран дүүргийн 11-р хороо Богдхан уулын дархан цаазат газар ажилласан байна.
Иргэд дархан цаазат газрыг ухаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх гомдлыг хүргүүлж, хамтарсан баг шалгалтын ажиллагаа ийнхүү явуулжээ.
Энэ үеэр "Эрхэт капитал" компани нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төвийн төслийн үйл ажиллагаа явуулж байгаа нэрийдлээр зөвшөөрөгдсөн хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй, ойн сан бүхий газарт ажил зохион байгуулсан болох нь тогтоогдсон байна.
Улмаар үүссэн нөхцөл байдлаар холбогдох байгууллагаас байгаль орчинд үүссэн сөрөг нөлөө, хохирлын хэмжээг тооцож ажиллах аж. Мөн үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоох арга хэмжээ авчээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …