БОАЖ-н сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө нар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван Толгой Түлш” ХХК-н Баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 60 мянга орчим тонн түлш агуулахуудад нөөцлөөд байна. Мөн Баруун бүсийн үйлдвэрийн талбайд 7000 орчим тонн түлш бэлэн байгаа аж.
Энэ үеэр салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдалуудыг гаргаж болохгүй. Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудлыг 1-рт тавих хэрэгтэй. Мөн үйлдвэрийн орчны асуудлыг сайжруулах үүднээс зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг эхлүүлсэн нь сайшаалтай. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний асуудлыг сайжруулах, холбогдолтой худалдан авалт зэргийг шуурхайлах шаардлагатай” гэв.
Харин Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө “Энэ жил борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ. Өнгөрсөн жил өндөрлөг газарт 86 борлуулалтын цэг ажлуулсан бол намраас цэгүүдийн тоог нэмнэ” хэмээсэн юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …