Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийнхэн 99, 100, 101, 102 дугаар бүхий дөрвөн БелАЗ машин шинээр угсарч, ажилд гаргахаар ажиллаж байна.
Тус цех түүхэн замналынхаа туршид нийт 102 дахь хүнд даацын БелАЗ машин угсарч буй нь энэ юм. Үүний эхний хоёрыг нь Орос мэргэжилтнүүдтэй хамтарч байсан бол 100 БелАЗ машиныг өөрсдийн хүчээр угсарч байгааг Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон онцлов.
Нийлүүлэгч компанийн мэргэжилтэн шинэ техник, технологи болон жолоочийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулах үеэр, өмнөх машинуудтай харьцуулахад хөдөлгүүрийн хувьд илүү сайжирсан, технологийн дэвшилтэт шийдлүүд нэвтрүүлснээрээ давуу талтай гэдгийг тайлбарласан.
Одоо угсарч буй, тус бүр нь 140 тонны хүчин чадалтай БелАЗ-7513D маркийн дөрвөн машиныг Автотээврийн цехийнхэн энэ сарын 25-нд нэгэн зэрэг ажилд гаргах аж.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажил нь тус цехийн 2022 оны парк шинэчлэл, өргөтгөлийн хүрээнд хийгдэж байгаа юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …