Баянгол дүүрэг 2022 оны Дүүргийн төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбай, тохижилтын ажлыг 21 байршилд 9 багц ажил болгон зарласан. Тэгвэл зарим байршилд хийсэн тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын комисс хүлээж аваад байна. Үүнд:
ӨМНӨ НЬ
БГД-ийн 20 дугаар хороонд “Тоглоомын талбай байгуулах” төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан бөгөөд тоглоомын талбай байгуулах ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгаад байна.
БГД-ийн 10 дугаар хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн засвар тохижилт”-ын төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Жигүүрт Хөсөг” ХХК шалгарсан. Тус ажлыг үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж аваад байна.
БГД-ийн 9 дүгээр хороо, 146 дугаар сургуульд 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Орчны тохижилт хийх төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Төслийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг стандартын дагуу гүйцэтгэж ашиглалтад орууллаа.
БГД-ийн 21 дүгээр хороо, 278 дугаар цэцэрлэгийн гадна 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Орчны тохижилт хийх төсөл арга хэмжээ батлагдаж, гүйцэтгэгчээр “Веллко Инк” ХХК шалгарсан. Тэгвэл тус цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийж дуусгаад байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …