Улстөрийн барометр ээлжит судалгааны дүнгээ танилцуулжээ.
Тодруулбал, MEC судалгааны байгууллагаас 2022 оны зургаадугаар сарын улстөрчдийн судалгаагаа иргэд, олон нийтэд дэлгэсэн байна.
Тухайлбал, “Сонгогчид өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын эмэгтэй зарим гишүүдийг дахин сонгох эсэх байдал” дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин тэргүүлжээ. Дахин гэж онцолж байгаагийн учир, өнгөрсөн 2021 онд мөн л С.Одонтуяа гишүүний рейтинг бусад эмэгтэй гишүүдээс хамгийн өндөр байсан юм.
Энэ парламентэд 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. С.Одонтуяагийн хувьд АН-аас сонгогдсон хоёр эмэгтэй гишүүний нэг юм.
Харин Дундговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг сонгохгүй гэх иргэдийн тоо өссөн байгааг энэхүү судалгаа харуулж байна. Мөн “сонгохгүй” үнэлгээг Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ч.Ундрам гишүүн удаалжээ.
Эх сурвалж: MEC судалгааны байгууллага
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …