Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ. Тухайлбал, Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ. Мөн Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх хүрээнд шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулах зураг төслийн ажлуудыг хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ахлах болон диспетчер инженерүүд, гэрэлтүүлгийн хяналтын төрийн бус байгууллагууд зургаан дүүргийн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажиллахад нийт 203 гэрэлтүүлэг асахгүй байгааг илрүүлж, гэрэлтүүлгийн асалтыг 96 хувьтай болгожээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар "Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “40 мянган тонн түлш нөөцлөх ажил хийж байна. Гурван шугам ажиллаж, бусад нь засвартай байгаа. 500 хүнтэйгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …