Булган аймагт хууль гууль болж, эрхтэн дархтанууд хуулиа уландаа гишгэж, хэрээс хэтэртэл аашлах нь хэвийн үзэгдэл болжээ. Тухайлбал, Булган аймгийн Засаг даргын тамгын газар дарга Д.Алтаншагай “Ардын намын новшнуудыг толгой дараалан цэвэрлэнэ” гэж эрүүл согтуудаа загнаж зандрах нь ихэссэн гэнэ. Ардын намын новшнууд гэдэг үгээрээ төрдөө тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нарыг хэлж байгаа бололтой.
Нөгөөтээгүүр тус аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шүүхийн шийдвэрийг үл тоон илтэд хууль зөрчих болжээ. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлөөс Булган аймгийн Газрын албаны дарга Г.Ганбаатар, Боловсролын газрын дарга Ж.Ганболд, Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Баттулга, Архивын тасгийн дарга Д.Батсайхан нарыг хууль зөрчин томилсон байх тул томилсон захирамжаа хүчингүй болгохыг Б.Ариун-Эрдэнэд даалгасан байна. Гэтэл Б.Ариун-Эрдэнэ гэгч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийг үл тоон дээрх хүмүүсийг албан тушаалд нь авч үлдсэн гэх мэдээлэл байгаа юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …