Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Таван толгой түлш компанийн баруун үйлдвэрийн 10 шугамаас дөрөв нь ажиллаж байна. Бусад шугамд улирлын засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Орчны бохирдолтой тэмцэх үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх өвлийн түлш нөөцлөх ажлын хүрээнд 200 мянган тонн шахмал түлш бэлтгэнэ. Таван толгой түлш ХХК технологийн горим, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг жигд ажиллуулахын тулд ажлын хэсэг гаргаж техникийн дүгнэлт хийхээр ажиллаж байгааг мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …