Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Иймд түлшээ гялгар уутанд түлшээ хадгалж, галдаа шууд хийж шатаахгүй байхыг Экологийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.
Ердөө 0.0025 мм-ийн зузаантай гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж.
Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Ингэхдээ тухайн пластик хог хаягдал нь олон жижиг бичил хэсэг болж далайн ус, газрын хөрсөнд шингэн иргэд бидний идэх хоол хүнсээр дамжин хорт хавдар гэх мэт аймшигт өвчнийг үүсгэдэг. Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …