Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр дүүргийн ИТХ, ЗДТГ-ын дотоод болон дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, Хороодын Засаг дарга нарын хамт “Сонгинохайрхан уул-Хун нуур” явган аялалын шинэ маршрутын дагуу эко явган аялалд оролцлоо.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс удахгүй болох дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан иргэд олон нийт, ажилтан, албан хаагчид руу чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь энэхүү эко явган аялал бөгөөд дүүргийнхээ албан хаагчдын хамт Сонгинохайрхан уулын оргил хүртэл 4 км замыг туулан, явган аялалын маршрутын дагуу оргил тус бүрт мэдээллийн самбар байршуулан зарим тохижилтын өнгө үзэмжийг будаж сэргээн, орчны хог хаягдлыг цэвэрлэн сайн дурын хэд, хэдэн ажлыг өрнүүлэн алхлаа.
Эко аялалд оролцсон албан хаагчид хөтөлбөрийн хүрээнд цэвэр агаарт алхаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэн, сайн дуран ажилд оролцон, хайрхан ууландаа бараалхаж хийморио сэргээж, “Happy Valley” спорт амралтын төвд далайн хөвөө хязгаарт очсон мэт мэдрэмжийг авч, баг хамт олноороо хөгжөөнт тоглоом тоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, хөгжилдөн алжаалаа тайлан, нэг өдрийн турш хамтдаа мартагдашгүй олон дурсамж бүтээлээ.
Энэхүү эко явган алхалтыг хамтран зохоин байгуулсан Монголын явган алхалтын холбоо, Сараана байгаль хамгаалах сан, “Happy Valley Mongolia” спорт амралтын төв зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлэн, амжилт хүсье.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …