Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд
1. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаар
2. Халамжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөрийн талаар
3. Иргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй гэх өгсөн шаардлагын талаар хэлэлцлээ.
Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 3 ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль шаардлагатай байгаа талаар Боловсролын хэлтсээс мэдээлсэн. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс холбогдох УИХ-ын гишүүд, дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нарт уламжилж шаардлагатай төсөв тавиулах ажлыг хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас – Хөдөлмөрт” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлттэй өдөрлөг зохион байгуулах хүсэлтээ тавьсан. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс 6 сардаа багтааж өдөрлөг зохион байгуулж өгөхөөр боллоо.
Үүний дараа ТҮЦ-тэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, хорооны Засаг дарга нар хэлэлцлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“Бид өнгөрсөн 2 жилийг коронавирусын цар тахлын хямрал дор өнгөрүүлсэн. Тэр ч утгаараа тухайн үед бизнес эрхэлгчдээ жижиг том гэлтгүй бүгдийг нь боломжоороо дэмжиж ирсэн. Гэтэл үүнийг зарим нь буруугаар ойлгож дүүргийн хэмжээнд дуртай газраа ТҮЦ тавьж явган хүний зам хаах, орчны бохирдол үүсгэх зэрэг асуудлууд гарсаар байна. Иргэд ч үүнд бухимдаж удаа дараа дүүрэгт хүсэлт ирүүллээ. Тиймээс Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй. Цаашид тодорхой стандарт, дүрэм журмын дагуу бизнес эрхлэгч нартай хамтран ажиллана” гэсэн юм.
Хурлын төгсгөлд Засаг даргын зүгээс хороо, алба хэлтсийн удирдлагуудыг өөр хоорондоо уялдаатай ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдээ уриалах ажилд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …