Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-аас өнгөрсөн нэг сарын хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр "АНЗААР" сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг зохион байгуулсан. Үүний хүрээнд төрийн болон хувийн хэвшил, Боловсрол, эрүүл мэндийн салбарын нийт 6500 иргэнийг сургалт, нөлөөллийн ажилд хамруулаад байгаа юм.
Тухайлбал, төрийн захиргаа, нутгийн удирдлагын байгууллагууд, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эцэг эхчүүдийн төлөөллүүдэд энэхүү сургалтаа явлуусан бол үргэлжлээд цар хүрээ нь улам тэлж бусад төрийн байгууллага, хувь хүмүүстэй хамтарч эхэлжээ.
Энэ талаар СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар "ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газар, СХД дэх цагдаагийн 1,2,3-р хэлтэс Боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд нэгдэж, хамтарч ажилласан нь ихээхэн үр дүнтэй байлаа. "Анзаар" аяныг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хувь хүн байгууллагуудад талархал илэрхийлье" хэмээжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …