Баянзүрх дүүргийн удирдлагын баг 7 хоног бүрийн нэг өдөр иргэдтэй уулздаг уламжлалтай. Энэ хүрээнд өнөөдөр 30 гаруй иргэнтэй уулзлаа.
Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх хувь нь газрын маргаан, байрны дулаалга, засвар, гарааш буулгалт, орц гарц замын асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Мөн ногоон хөгжил буюу мод тарих, гэр хорооллын гудамж зэрэг асуудлыг хөндлөө. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
"Дүүрэг орон нутгийн зүгээс иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх, тэдэнд тулгамдсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсээр байна. Гэхдээ хороо бүрд харилцан адилгүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Учир нь бид алслагдсан хороод хэрхэн хөгжих, аль бүсэд ногоон байгууламж хийх, аль хэсэгт томоохон бүтээн байгуулалтууд хийх гэх мэт Ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн эрдэмтэн судлаач нартайгаа хамтарч хийсэн. Үүнд иргэд та бүхний оролцоо, санал хүсэлт хамгийн чухал" гэсэн юм.
Уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн зарим асуудлыг холбогдох мэргэжлийн алба хэлтсийг байлцуулж газар дээр нь шийдвэрлэж үлдсэн асуудлыг судалж иргэдэд заавал хариу өгч, шаардлагатай заавар зөвлөгөөөг өгөх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …