Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, гэртээ хүүхдээ асардаг ээжүүд зэргээр эмэгтэйчүүдийн хөгжил, ажилгүйдэл, ачаалалтай холбоотой олон асуудал хөндөгдөж буй. Тэр утгаараа Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос энэ чиглэлийн нөлөөллийн ажлуудыг нийгэмрүү түлхүү хийдэг. Өнөөдөр л гэхэд “Дэм дэмэндээ” уриалгыг гаргаж, төв талбайд “флаш моб”-оор нэгджээ. Товчхондоо, тэд урлагаар дамжуулж үзэл санаагаа нийгэмд түгээхийг хүсчээ.
Энэ үеэр МЭХДХ-ны тэргүүн Ш.Ариунаа "Өнөөгийн нийгэмд “хүүхэдгүй юм шиг ажлаа хийж, ажилгүй юм шиг хүүхдээ хар” гэсэн хатуу шаардлагыг залуу гэр бүлүүдэд тавих болсон. Энэхүү нийгмийн шаардлагад залуу эмэгтэйчүүд өртөж, цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, сурч хөгжих, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжгүй 120 мянга гаруй эмэгтэйчүүд, тэдний дийлэнх нь дээд боловсролтой, тодорхой мэргэжилтэй хүмүүс байдаг. Иймд ДЭМ ДЭМЭНДЭЭ ажиллаж, амьдрахын тулд нийгэм даяараа гэрийн ажлыг хуваалцдаг, цагийн ажил, зайнаас ажиллах боломж олгож хамтдаа хөгжье гэсэн уриалгыг төслийн эмэгтэйчүүд гаргаж, өөрсдийн бичсэн шүлгээр дуу хийж, урлагаар дамжуулан үзэл санаагаа нийгэмд түгээхийг хүслээ. Бидний санаачилга, уриалгыг дэмжиж байвал “ЗАВГҮЙ” дууны аян дээр бидний бүжгийг бүжиж, бичлэг хийгээд ЦАХИМ орчинд түгээгээрэй" хэмээв.
Судалгаагаар, эмэгтэйчүүдийн дийлэнх нь дээд бодовсролтой, тодорхой мэргэжилтэй хэдий ч ажиллах орчин нөхцөл, ажлын байр хумигдмал, ар гэрийн ажил, хүүхдээсээ шалтгаалаад хүссэн ажлаа хийж чаддаггүй аж. Нөгөөтэйгүүр, ажиллах хүчин хомс, хариуцлагатай ажиллах ажилтан хайсан ажил олгогч нар их байна гэсэн судалгааны дүгнэлт ч бий.
Тэгвэл дээрх холбооноос “энэхүү эрэлт хэрэгцээнүүдийг нийцүүлж, гэр бүлийн хүмүүс нь ажлаа зөв хуваарилдаг харин ажил олгогч нар зайнаас ажиллах, цагаар ажиллах уян хатан нөхцлөөр хангавал ажилтай, орлоготой эмэгтэйчүүд олширно” гэж үзэж байгаа аж. Ингэснээр ганц эмэгтэйчүүд биш тухайн залуу гэр бүлийг дэмжих цогц бодлогын суурь тавигдана гэж харж байна.
“Дэм дэмэндээ” төсөлд Улаанбаатар хотод амьдардаг, бага насны хүүхэдтэй, тогтмол цалинтай ажлын байраар хангагдаагүй байгаа 28 эмэгтэй хамрагдаж, хувь хүний хөгжлийн 10 цагийн сургалт, 4 цагийн дадлага ажилд амжилттай хамрагджээ. Цаашид энэхүү төсөл Өвөрхангай, Хөвсгөл аймагт хүрээгээ тэлэх юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …