Өсвөр үе, ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл олгох, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн засаг даргын нэрэмжит “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Хоёр өдөр зохион байгуулагдсан тэмцээнд баг тамирчид 16 төрлийн дасгал, нормативыг гүйцэтгэн хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Баянзүрх дүүрэг нь хээрийн байрлалд буюу ҮБХИС-ийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулснаараа онцлог бөгөөд сурагчид ч идэвхтэй оролцлоо
Нийт 23 сургуулийн 400 гаруй тамирчид тэмцээнд оролцсон. Үүнээс 16 минут 55 секундийн амжилтаар 92-р сургуулийн Дайчид баг гуравдугаар байрт, 11 минут 11 секундээр Баянзүрх цогцолбор сургуулийн Соёмбо баг хоёрдугаар байрт, 6 минут 30 секундийн амжилтаар 30-р сургуулийн Чандмань баг нэгдүгээр байранд шалгарлаа. Харин шилдэг эмэгтэй тамирчнаар 30-р сургуулийн сурагч Н.Номин, шилдэг эрэгтэй тамирчнаар 14-р сургуулийн сурагч Б.Мөнхтүшиг нар шалгарсан.
Ийнхүү 30-р сургуулийн Чандмань баг тэргүүн байранд шалгарч, дүүргээ төлөөлөн улсад оролцох эрхээ олж авлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …