УБЕГ-аас “Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан. Ингэхдээ “Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй” гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг.
Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Мөн энэ асуудлаар иргэн Х.Янжингаажид тайлбар хийв. Тэрбээр,” 2021.10.15-нд над руу УБЕГ-с гэнэт ярьж “Тордайн Ганболдтой батлуулсан гэрлэлтийг чинь хүчингүй болголоо. Ирж хүчингүй болгосон дүгнэлтээ ав” гэж билээ. Өөрөө битүү хүүхэн, хормойн асуудалтай байж хүүхдүүд, хөрөнгөө хуваахгүйн тулд зүгээр ч эвтэйхэн салж чадахгүй, ингэж эрийн оронцог зан гаргана гэж хэн санахав. Т.Ганболд шиг чухам шударга үнэний төлөө тэмцэгч хүн энэ олон жилийн амьдралаа үгүйсгэнэ гэж бодсонгүй.
100 айлаас буцах замдаа таксин дотор тэр дүгнэлтийг нь уншаад “Монголд мөнгөтэй, танилтай хүн юу ч хийж, хэнийг ч худалдаж авч, яаж ч болдог юм байна” гэж уур хүрч, Т.Ганболдыг хамт босгосон амьдралаа ингэж үгүйсгэж буйг хараад харуусал, уур, гомдол, хор шар нийлэн салснаас хойш анх удаа уйлж билээ.
Үүнээс хойш 6 сарын турш үнэн мөний төлөө явсаар шүүхэд гомдол гаргаж хөөцөлдсөний эцэст 2022.04.08-нд шүүх хурал болж өнөөдөр захирамжаа авлаа. Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэр бүл МӨН болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Гагцхүү үнэн л ялдаг юм.
Уржигдар Бүртгэлийн байгууллагын тайлбарыг үзсэн. Эхнээсээ бүртгэлийн алдаатай юм бол яаж ч эхнээсээ бүртгэдэг юм? Юу ч яриад байгаа юм. Хэнийг ч хуураад байгаа юм. Монгол улсын иргэний үнэмлэхгүй бол чи Монгол улсын иргэн биш гэж байгаа юм шиг л юм яриад байна лээ. Алдаагаа засаад явахын оронд баасан дээрээ нэмж битгий бүдэр л дээ ядаж.
Энэ бүх арга заль, авлига, албан тушаалын хэргийг үнэнчээр дэнсэлсэн Монголынхоо шүүхэд баярлалаа.
Ичихгүй бол, 16 жил 4 хүүхдийг маань үгүйсгэх гээгүй л юм бол давж заалдаарай Ганболдоо, түүний гар хөл болсон Улсын Бүртгэлийн зарим албан тушаалтнуудаа!
Чиний хэзээ ч худалдаж авч чадахгүй эрүүл ухаантай Монголын ард түмэн, үр хүүхдүүд маань эцэг нь ээжид нь яаж хандаж байсанг харах болно” гэжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …