Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпорацитай /МИК/ холбоотой мэдээллийг олонд цацсан. Товчхондоо, МИК гэх том байгууллага монголын төрөөс иргэдээ орон сууцжуулах гэсэн төсөл, хөтөлбөрүүдийг нь ашиглан, их хэмжээний хөрөнгө ашиглаж, бас авдаг байжээ.
С.Амарсайхан сайд “2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн санхүүжилтийн 90 хувийг Монголбанк дөрвөн хувийн хүүтэйгээр гаргадаг байсан. Харин одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нь нэг хувийн хүүтэйгээр Монголбанкнаас арилжааны банкуудад өгч байгаа. Гэтэл арилжааны банкуудын хамтарч байгуулсан Монголын ипотекийн корпораци иргэдэд очиж байгаа орон сууцны зээлийн хүүнээс 1.6 хувийн шимтгэл авч байна” гэсэн.
Тэгвэл дархан эрхтэй МИК гэж чухам ямар байгууллага вэ? МИК-ийн 85 хувийг арилжааны банкууд эзэмшдэг үүнийх нь 50-иас дээш хувь нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкных. Яагаа вэ, нөгөө л “Сахал” хэмээн алдаршсан Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг банкууд гэсэн үг. Уг нь Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлогынхоо хүрээнд 5.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгосон юм билээ.
Зээлийн хүү наймаас зургаан хувь болж буурсан. Өмнө нь зээлийн хүү 8% байхад Монголбанк арилжааны банкуудад 4% хүүтэй зээл олгодог байсан. Одоо ипотекийн зээл 6% хүүтэй байгаа. Үүнд шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг Монголбанк арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй олгож байгаа. Тэгмэгц МИК оролцоод эргээд 6% болж нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр орон сууцтай болох гэсэн монголчуудад төр нь дэмжлэг үзүүлмэгц өнөөх МИК нь шулаад бүр зарим тохиолдолд тухайн иргэнд ипотекийн зээл өгөх эсэхийг ч шийддэг гэж байгаа. Энэ бол иргэдэд ирж буй дарамт.
Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан “Төвбанкнаас 1% хүүтэй санхүүжилтийг 6%-иар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Санхүүгийн зохицуулах хороо Монголын ипотекийн корпорацид тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна.
Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой” гэж хэлнэ билээ. Үнэхээр төр ч гэсэн хийсэн ажлаа үр дүнтэй болгож, иргэдээ орон сууцжуулъя гэж байгаа бол МИК гэх даварсан, томорсон байгууллагыг үгүй хийж, иргэдийн ачаа бага ч атугай багасгах хэрэгтэй. Шаардлагатай бол өмнөх зээлүүдийг ч шалгаад үзэхэд гэмгүй л болов уу.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …