Өчигдөр /2022.04.12/ Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах метроны буудалд зэвсэгт халдлага болсонтой холбогдуулан Гадаад хэргийн яам хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа. Тодруулбал ГХЯ-наас “Дөрөвдүгээр сарын 12-ны Мягмар гарагийн өглөөний 08.30 цаг орчим Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт байрлах Сансэт Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нийт 29 хүн халдлагад өртсөн гэж мэдээлж байна. Нью-Йорк хотод 200 орчим монголчууд сурч, ажиллаж амьдардаг.
Манай улсын иргэд уг халдлагад өртсөн тухай мэдээлэл одоогоор ирээгүй. Нью-Йорк дах Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан олон нийтийн газраар явахдаа сонор сэрэмжтэй зорчих чиглэлд иргэддээ анхааруулга мэдээллийг хүргүүлж ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …