Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 31 орны сайд нар 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр яаралтай хурал зохион байгуулж, ОХУ ба Украины асуудлын улмаас газрын тосны зах зээлд үүсээд буй үймээн самууныг намжаах үүднээс газрын тосны стратегийн нөөцөөс хоёр дахь удаагаа яаралтай гаргахаар тохиролцсон бөгөөд хэмжээ болон хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн эхээр гарна гэж мэдэгдэв.
ОУЭА-ийн гишүүн орнууд өнгөрсөн 3 дугаар сард үнийн өсөлтийг барих зорилгоор стратегийн нөөцөөс нийтдээ 62.7 сая баррелийг гаргах арга хэмжээний авахыг мэдэгдсэний дараа энэхүү хэлэлцээрийг байгуулсан юм. Геополитикийн хүчин зүйлээс хамаарч дэлхийн газрын тосны зах зээлд хомстол үүсэж, үүний үр дүнд үнийн хэлбэлзэл нэмэгдсээр байгаа бөгөөд Брент төрлийн газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрсэн болохыг сайд нар тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан газрын тосны арилжааны нөөц 2014 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг дурджээ.
ОУЭА-ийн энэхүү шийдвэр нь тус агентлагийн гол гишүүн болох АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө түүхэн дэх хамгийн их хэмжээгээр гаргах тухай мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа гарчээ. АНУ 2022 оны 5 дугаар сараас эхлэн шатахуун зах зээлд гаргах төлөвтэй байгаа бөгөөд нийт хэмжээ нь 180 сая баррель болно. Энэ нь стратегийн нөөцийн гуравны нэгтэй дүйцэхүйц бөгөөд ингэснээр нөөцийн хэмжээ 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ.
Мөн энэхүү шийдвэр нь ОУЭА-ийн ОПЕК, ОПЕК+ бүлгийг нэмэлт нөөц хүчин чадлаа ашиглах, олборлолтоо нэмэгдүүлэх уриалгыг үл харгалзан ирэх 5 дугаар сард төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар нэмэгдүүлэх тухай мэдэгдсэний нэг өдрийн дараа гарсан юм. ОУЭА Оросын газрын тосонд тавигдах хориг арга хэмжээнээс үүдэн дэлхийн нийлүүлэлт энэ оны 2 дугаар улиралд өдөрт 3 сая баррелиар бууна гэж таамаглаж байгаа бол S&P Global Commodities Insights-ийн таамаг 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн өдөрт 2.8 сая баррель хүрнэ гэж таамаглаж байна. ОУЭА-ийн авч буй энэхүү арга хэмжээ нь зах зээлд богино хугацааны нөлөө үзүүлж, үнийн өсөлтийг түр саармагжуулах бөгөөд эдгээр орнууд ирээдүйд стратегийн нөөцийг бүрдүүлж эхлэхэд үнэ эрчимтэй өсөх гол хүчин зүйлүүдийн нэг болно гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …