“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”, “Хотын иргэний жил”, “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд нийтийн эзэмшлийн барилгажилт бүхий талбайд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хууль дүрмийн дагуу стандарт шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөрийг чанартай зохион байгуулж тохижилт бүхий талбайг нэмэгдүүлэх зорилготой зөвлөгөөн болов.
Зөвлөгөөнийг нээж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үг хэлсэн бөгөөд тэрээр хэлэхдэээ
“Тохижилт бүхий газар доорх авто зогсоолын төсөл 2014 оноос 8 жилийн турш хэрэгжиж байна. Энэ хугацаанд чанартайгаасаа илүү чанаргүй зүйлс их бий болсон. Хэдэн хүнд газар эзэмшүүлээд авто зогсоол хийгээд зарах хүртэл тохиолдлууд гарсан. Үүнийг бүх шатны мэргэжлийн байгууллага, иргэд мэдэх ёстой. Мөн шинээр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа төсөр хэрэгжүүлэгчид ойлголт авч ажилдаа тусгах нь зүйтэй. Дүүрэг орон нутгийн зүгээс бид бүх талаар нь дэмжиж болох ч гол нь иргэдийн дэмжлэг чухал” талаар хэллээ.
Үүний дараа дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс өнгөрсөн хугацаанд хийгдсэн тохижилт бүхий газар доорх авто зогсоолын талаар танилцуулга хийсэн. Мөн Хот стандарт, хяналтын газар стандарт журмын өөрчлөлт, шинээр мөрдөгдөх хуулийн талаар мэдээлэл хийсэн юм.
Зөвлөгөөнд оролцсон иргэд, төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс уулзалтад оролцож нэг ойлголттой болсонд таатай байгаагаа илэрхийлсэн бөгөөд бүтээн байгуулалт хийх үед зарим нэг ашиг сонирхолтой иргэдээс дайралтууд ирдэг талаар хэлж байлаа. Үүнд дүүргийн удирдлагуудын зүгээс зөвшилцөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тодорхой уулзалтуудыг зохион байгуулах болно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …