Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон дүүргийн удирдлагууд өнөөдөр /2022.03.25/ Улсын Их хурлын 27 дугаар тойргийн 17 хорооны Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн Хууль, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарын ажлын албаны зөвлөхүүд оролцов. Хурлаар Сонгинохайрхан дүүрэгт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон хороодод тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хороо тус бүрт гүйцэтгэж байгаа болон энэ онд эхлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар Засаг дарга нарын байр суурийг сонссон юм. Хороодын Засаг дарга нар энэ үеэр хороондоо өрнөж буй бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн явцыг танилцуулж, энэ хүрээнд шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа дэд бүтцийн асуудлууд болон гүйцэтгэл саатсан сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлэв.
Энэ удаагийн хурал хороодод гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын явцыг үнэлж дүгнэх, дэд бүтцийн /автозам, тээвэрлэлт, эрчим хүч, усан хангамж/ асуудлыг шийдвэрлэхэд шат, шатанд анхаарч, ажлын гүйцэтгэлийг чанаржуулан, эрчимжүүлэх талаар хэлэлцэж байгаагаар онцлог байв.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Цар тахалтай холбоотой бүтээн байгуулалтын зарим ажлууд удааширч байсан бол 2022 онд илүү бүтээлчээр бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд анхаарч, боловсрол, дэд бүтцийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтын ажиллагаагаар шийдвэрлэнэ” хэмээн хэллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …