З.Мэндсайхан 2019 оны 10 дугаар сараас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2020 оны 7 сарын 8-нд ХХААХҮ-ийн сайд болсон. Өөрөөр хэлбэл жил хүрэхгүй хугацаанд ТӨБЗГ –ын даргын хариуцлагатай албыг хашсан. Тэгвэл энэ хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй олон үйлдэл хийсэн талаарх баримт бидэнд байна.
Тодруулбал, тэрбээр “Ньюсувагт констракшн” ХХК-ийн 70 хувийг, “Магнатайэрс монголиа” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг. Үүнийгээ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “тайлагнасан”. 70-80 хувийн хувьцаа эзэмшигч гэхээр бараг л түүний эзэмшлийн компаниуд гэсэн үг. Тэгвэл эдгээр компаниудаараа дамжуулж баргийн “аавын хүү”-гийн авч чадахгүй тендерүүдийг хэрхэн өөрийнх болгосныг доорх баримтаас харж болно.
Тухайлбал, “Ньюсувагт констракшн” ХХК 2020 оны наймдугаар сард ХНХЯ-ны захиалга бүхий ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих тендерийг авсан байна. Орхон аймагт баригдах барилгыг 4 тэрбум 909 сая 700 мянган төгрөг санал болгоод авч байжээ.
Дараа нь буюу 2021 оны 5 дугаар сард сайдын суудалд заларсан хойноо мөн л “Ньюсувагт констракшн”-аараа 5 тэрбум 600 сая 250 мянган төгрөгийн тендер авчээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын секцийн өргөтгөл, барилга угсралтын ажил нэртэй.
Эдгээрээс харахад З.Мэндсайхан ашиг сонирхолын зөрчилтэй үйлдлүүд гаргасан хэдий ч үүнийгээ огт тоодоггүй нэгэн бололтой. Учир нь дээрх тендерүүд түүнийг ХХААХҮ-ийн сайд болсоны дараа батлагдаж, нэг тийш болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, 4.9 тэрбумын тендер нь сайд болоод сар хүрээгүй хугацаанд, үлдсэн 5.6 тэрбум төгрөгийн тендер нь сайд болоод жил хүрэхгүй хугацаанд түүний компанийн талд ийн шийдэгджээ.
З.Мэндсайханыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ихэд дотно найзынх нь дүү гэж улстөрийн хүрээнд яригддаг. Нөгөөтэйгүүр намын дэргэдэх залуучуудын холбоонд зүтгэхээсээ эхлээд л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр байсан гэлцдэг.
Товчхондоо, мань хүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чирж явдаг гэлтэй. Нөгөө талдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хэнтий аймагт сонгуульд өрсөлдөхөд бүхий л арыг нь дааж ажилласан ч гэлцдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр арыг нь дааж байгаа гэдэг хандлагаар ашиг сонирхолдоо хөтлөгдөх нь ч аргагүй биз.
Энэ бүгдээс гадна, хамгийн сонирхолтой нь З.Мэндсайханыг ТӨБЗГ-ын даргаар ажиллаж байхад тус газар хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Төрийн худалдан авах ажиллагааны газар руу шилжсэн байдаг. Тэгэхээр, З.Мэндсайханы удирдлагад байсан хүмүүс Худалдан авах ажиллагааны газар очсон гэсэн үг. Энэ нь даргынхаа компанид том тендер өгсөн гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.
Ямартаа ч бид энэхүү баримт мэдээллийн мөрөөр эрхэм сайдаас тодруулга мэдээлэл, байр суурийг нь авах гэсэн боловч тодорхой хариу хэлээгүй гэдгийг эцэст нь тодотгоё.
Д.ДУУЛИМ
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
2 Comments
Ийм хүн сайд хийж байна гэхээр дургүй хүрээд байх юм аа. Одоо яамны шилэн дансыг ухаад үз
Төрийн албанд нэг ийм хуудуутай, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд овоож оцойтлоо баяжаад яваад байх юм аа !