Төрийн банкны хэрэглэгч болж, гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн ажилтнуудын хохь болж байгаа бололтой. Тус банкнаас цалингийн зээл авах хүсэлт тавьсан иргэдэд олгохгүй байгаа аж.
Эхэндээ ч салбарууд өөр, өөрсдийн тайлбарыг өгч байж. Тухайлбал, программын шинэчлэл хийж байгаа гэж нэг нь тайлбарлаж байхад нөгөө нь тэтгэврийн зээл өгч болно, цалингийнх бол түр зогссон гэж аргалах жишээний.
Гэвч цаанаасаа буюу төвөөсөө эргэн төлөлтөө харж байгаад зээл олгож болно гэдэг зааварчилгаа ч юм уу, зөвлөгөө ч гэх юм уу өгсөн байгаа юм. Гэтэл иргэдийн хувьд цалингийн зээл аваад бага, багаар төлдөг учраас дараагийн нэгний зээл авах боломжид хүрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс Төрийн банкны салбарууд дөрөвдүгээр сарын 1 нь хүртэл цалингийн зээл олгохгүй, гэхдээ түүнийг эвтэйхэн аргалах үүрэгтэй болчихсон байгаа аж.
Бүхэл бүтэн төрийн өмчит банк цалингийн зээл олгох чадамжгүй байна гэхээр санхүү нь чухам ямар байдалтай болсон гэж ойлгох вэ. Арай асуудал үүсч, хүндэрснээ нуугаад арга заль сэдэж байгаа юм биш биз дээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …