АМГТГ-аас зохион байгуулж “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” нөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Энэхүү хэлэлцүүлгээр Эрдэс балгийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголцолд хүрэх талаар хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж үг хэлэв. Уулзалтанд Өмнөговь аймгийн удирдлагууд, холбогдох үүрэг чиглэл бүхий албан тушаалтнууд сумдын Засаг дарга нар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна.
АМГТГ-ын дарга Л.Баярмандал Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого, Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвүүдийн хүрээнд илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ Өмнөговь аймгийн хэмжээнд Эрдэс баялгийн салбарын бүтээмж, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого, орон нутгийг дэмжих санд хуваарилагдсан мөнгөн дүнгийн талаар тодорхой тусган оролцогч талуудал тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх саналуудыг тавив.
Мөн Байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвүүдийн хүрээнд АМГТГ-аас хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …