“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Алтанхуяг нар Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Ган бөөрөнцөг, бетон зуурмаг, будаг, хор саармагжуулах бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэгч ААН-үүдийн зүгээс Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хамтран ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Техник технологийн шинэчлэл, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг уурхайчид хэрэгжүүлнэ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах, төрөөс бодлогоор дэмжихээр болсон.
Үүнд Орхон аймгийн аж ахуйн нэгж, компаниудын оролцоо, чадавхи, тендерийн хуулийн дагуу 100 хувь ил тод байх зэргийг судлахаар үйл ажиллагаатай нь танилцаж байгаагаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд Орхон аймгийн 205 ААН-тэй 70.4 тэрбум төгрөгийн 493 гэрээ байгуулсан бол 2021 онд Орхон аймгийн 153 ААН-тэй 61.4 тэрбум төгрөгийн 337 гэрээ байгуулан ажиллаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн байна.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …