2022.02.15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын чиглэлд явж байсан автобус шатах үед дотор байсан хүмүүсийг гаргаж, галыг унтраан хүмүүнлэг үйлс бүтээсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч ДАВААСҮРЭНГИЙН ХҮЧИТБААТАРЫГ Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.
Мөн өнөөдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч НЭРГҮЙН ДАШЗЭВЭГ
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч БУЛГАНЫ МАРАЛ-ЭРДЭНЭ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч ОТГОНЖАРГАЛЫН ШАРАВЖАМЦ нарт шагнал гардууллаа.
Сонсогч, сурагчид сурлагаараа бусдыгаа манлайлан, эрдэм шинжилгээний ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг чанд сахин биелүүлж, сахилга бат, хариуцлага, хандлага, бие бялдар, ёс зүйн зөв төлөвшил эзэмшжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …